Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их Нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 7.5-10.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 3.7-8.0 градус дулаан байсан. Нийт нутгаар өдөртөө хамгийн дулаан нь 15-25 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-11 градус хүйтэн байв. 30 градусаас давж халсан өдөр нийт нутгаар ажиглагдаагүй. 10 хоногийн сүүлээр нийт нутгаар нэлээд сэрүүссэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 6-15 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 28-46 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3-12 градус хүйтэн байлаа. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр Зэрэг, Дарви, Дөргөн, Мянгад, Цэцэг, Булган, Үенч, Алтай сумдад 1-4 өдөр ажиглагдсан, бусад сумдад +40 градусаас давж халсан өдөр ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Дөргөн сумаас бусад сумдын нутгаар 47.8 мм тунадас орсон нь олон жилийн дундажаас бага хэмжээтэй байлаа. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Хамгийн бага тунадас Мянгад суманд 0.0 мм, Эрдэнэбүрэн 0.2 мм, Ховд суманд 0.6 мм, бусад сумдын нутгаар 1.8-6.9 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас энэ арван хоногт Дарви суманд 6.9 мм, Мөст суманд 6.6 мм тунадас оржээ. 9-р сарын 29-ний өдөр Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Манхан, Дарви, Дуут, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 0-4 см зузаан цас орлоо. Мөст суманд хамгийн зузаан буюу 4 см цас оржээ.
Салхи(Wind): Энэ 10 хоногт Алтай, Үенч, Эрдэнэбүрэн сумдад салхины их хурд 10 м/с-ээс бага буюу 4-8 м/с, бусад сумдын нутгаар 12-21 м/с байв. Салхины хамгийн их хурд Чандмань суманд секундэд 21 метр хүрсэн бол Ховд суманд 19 м/с, Мөнххайрхан, Мөст сумдад 18 м/с, Манхан, Мянгад, Цэцэг сумдад 16 м/с, Жаргалант, Булган сумдад 15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол Дарви, Зэрэг, Дуут сумдын нутгаар салхины хурд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт Дөргөнөөс бусад сумдын нутгаар 47.8 мм бороо орсон.
- Нийт нутгаар агаарын дундаж температур 7.5-10.8 градус дулаан байлаа.
- Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 6-15 градус дулаан байлаа.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 4-21 метр хүрч зөөлөн явган болон хүчтэй шороон шуургатай байлаа.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа